Уурхайчин хотхоны гадна фасадны ажил дууслаа
- 2020-09-30
- Сурталчилгаа
- 0
2020 оны 06-р сард эхэлсэн 55-61-р байрнуудын гадна фасад засварлах ажил 9-р сарын 23-ны өдөр дуусч Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал П.Эрдэнэцогт, техникийн бодлогын хэлтсийн дарга Х.Хашбат, барилгын инженер Ж.Жаргалсайхан нар хүлээж авлаа.
Уурхайчдын оршин суудаг энэхүү 7 байрны хөөсөнцөр дулаалгатай фасадны ажилд компани нийт 483 сая төгрөг зарцуулсан байна. Гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын тусгай эрх бүхий Цолмон сүндэр ХХК ажиллаа.
Энэ ажлыг хийснээр тус байрнуудын дулаан алдалт багасаж уурхайчид маань ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)