Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм даган мөрдөж ажиллахыг анхааруулж байна

МХЕГ-ийн даргын баталсан 01/17 тоот удирдамжийн дагуу СХД-ийн 11-р хороо Баянхошуунд Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар Мета менежмент ХХК-ийн барьж буй 105-р сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилгад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар:

1. Үйлдвэрлэлд ажиллаж байгаа ажилчдад ажлын хувцас хамгаалах хэрэгслэлээр хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэхь заалтыг

2. Барилгын талбайг хамгаалалтын хашаагаар тусгаарлаагүй нь “Хотын стандарт” UCS 0001-01:2019 5 дахь заалт, “Барилгын талбайн түр хашаа. Ерөнхий шаардлага” MNS 5414:2004 стандартыг

3. Ажилчдыг болон барилгын эд зүйл өндрөөс унахаас хамгаалж барилгын гадна талаар хашлага болон хамгаалалтын торыг татаагүй нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ын 6.3 дахь заалтыг

4. Барилгын талбайн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг урьдчилан сэргийлэх, дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хамгаалалтаар хашиж тусгаарлаагүй нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалтыг тус тус зөрчсөн зөрчлүүд илэрлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүргээ биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)