Хотжилт дагасан чимээгүй аюул

Үйлдвэржилт, хотжилт, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй олон “өвчин”  Улаанбаатар хотод бий. Агаар, хөрс, дуу чимээ зэрэг орчны бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэг нийслэлчүүдийн дунд зонхилж, ужиг шалтгаан нь нийгмийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой болж байгаа юм. Тухайлбал, дуу чимээний бохирдлоос үүдэн жилд 1.5 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй болж, нэг сая иргэн хоол боловсруулах эрхтэн болон зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж буй гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэрдхийлгэм судалгаа байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын шуугианы дундаж түвшин 67.3 дБ буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 7.3 нэгжээр илүү байна гэсэн дүн гарчээ. Хүрээлэн буй орчны шуугиан 85 дБээс хэтрэхэд хүний бие махбодь өвчилж эхэлдэг. Ингэхдээ зөвхөн сонсголын эрхтнээр зогсохгүй зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, сэтгэлзүйд нөлөөлж чимээгүйхэн үхүүлж эхэлдэг гэнэ. Дуу шуугиан ихтэй орчинд ажиллаж, амьдрах нь хүний сонсголд нөлөөлнө, цаашилбал хоол боловсруулах эрхтэн хямарна, нойргүйдэж, амархан бухимддаг, өөртөө итгэлгүй, гутранги, аймхай нэгэн болж хувирдаг.

Хамгийн аюултой нь орчны шуугианы нөлөө нас, хүйс, нийгмийн байдал үл харгалзан хүн бүрт нөлөөлдөг. Сонсголын ядаргаанаас эхэлсэн дуу шуугианы аюул нь шуугианы гэмтэл, дүлийрэл гэсэн түвшингүүдтэй. Хүнээс гадна тэжээвэр амьтад, хот суурин газрын ойролцоох ойн амьтад ч дуу шуугианы бохирдолд өртөж зовдог. Үүнээсээ болж тоо толгой нь буурах, дайжих зэрэг сөрөг нөлөөг гинжин урвал шиг л үзүүлдэг нь дуу шуугианы гамшгийн нөгөө тал болдог. Орчны буюу чимээ шуугианы бохирдлыг тээврийн хэрэгсэл, авто болон төмөр зам, цахилгаан станц, үйлдвэр, баар цэнгээний газар, цахилгаан хэрэгсэл, томоохон зах, худалдааны төвүүд хамгийн ихээр бий болгодог. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн хүрээнд анхаарах ёстой асуудлыг зөвхөн нэг нь.

Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхээр дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, монгол хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, удамшлын хүчин зүйлсийг судалдаг, нийт хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх зэрэг нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүрэгт Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулж, нийслэлийн хүн амын халдварт бус өвчлөлийг бууруулах “Эрүүл гэр бүл” төсөл  хэрэгжүүлэхээр Нийслэлийн Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Мөн нүүхдийг осол гэмтлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй ирээдүйн төлөө хамтдаа” хөдөлгөөн, аяныг үе шаттай зохион байгуулахаас гадна нийслэлийн 9 дүүргийн эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар тусгажээ. Товчхондоо, өвчин эмгэг бий болсны дараа бус урьдчилан сэргийлэх үүднээс өвчин эмгэг үүсгэж буй шалтгааныг тодруулж, түүнтэй тэмцэхээр мөрийн хөтөлбөртөө онцолсон байна. Хотын хөгжил дэвшлийн сайн талыг даган гарч буй чимээгүй аюулуудтай тэмцэх хамгийн чухал арга нь нийгмийн эрүүл мэндэд онцгой анхаарах явдал юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)