Уурхайчид төрийн одон медалиар шагнууллаа
- 2020-10-12
- Сурталчилгаа
- 1
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаарын сарын 01-ний өдрийн №123 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, спортын өндөр амжилт гаргасан дараах уурхайчдыг төрийн одон медалиар шагнасан байна. Шагналыг 2020.10.11-ний өдөр дүүргийн ЗДТГ-т Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга Г.Байгальмаа нар гардууллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор
- Гомбын СЭЛЭНГЭ – Ахмад уурхайчин
Алтангаас одонгоор
- Далантайн ШАРХҮҮ – Ахмад уурхайчин
- Цэрэнбалдангийн ХИШИГТ
- Довдонгийн АЛТАНГЭРЭЛ – Ахмад уурхайчин
- Гончигсүрэнгийн ДОРЛИГБААТАР – Ахмад уурхайчин
Хөдөлмөрийн хүндэт медалиар
- Буянгийн БЯМБАТОГОО – Ахмад уурхайчин
- Цэгмэдийн БОЛДБААТАР –УШХ-ийн насосны засварчин
- Очирпүрэвийн ЭНХБАЯР –ЗХ-ийн аппаратчин /Шайбтай хоккейн Дэлхийн аваргын Хүрэл, Ази тивийн Мөнгөн медальт, Монголын хоккейн холбооны лигийн 5 удаагийн аварга, ОУХМ, Монгол улсын шигшээ багийн тамирчин, туслах дасгалжуулагч /
- Баасандоржийн МӨНХБААТАР -НБАХ-ийн конвейрийн машинч /поуэрлифтингийн 2014 оны Дэлхийн аваргын Мөнгөн медальт, ОУХМ тамирчин /
Төрийн одон медалиар шагнуулсан уурхайчиддаа баяр хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн уурхайчин тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (1)
Жо (103.50.207.150)
Энэ мэдээллийг ер ойлгосонгүй. Энэ шагналыг хаана, аль уурхайн тамирчидад гардуулаад байгаа нь тодорхойгүй. Ийм мэдээ нэртэй юм бичээд байгаа сэтгүүлч нэртэй гарууд одоо болио...