Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэмжигджээ

Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр онлайнаар сая зохион байгуулагджээ.

Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлэхэд онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцээгүй, бүгд дэмжсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсандаа бичжээ. 

Гэхдээ Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эцсийн шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)