Бельгид 4 дүгээр түвшний онцгой байдал зарлалаа

Бельгид 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 1-ний хооронд 4 дүгээр түвшний онцгой байдал зарлалаа. Энэ хугацаанд доорх хязгаарлалтуудыг чанд мөрдөхөөр шийдвэрлэжээ. Үүнд:

- зайнаас буюу гэрээс ажиллах,

- шөнийн 00.00 – 05.00 цагийн хооронд гэрээс гарахгүй байх,

- олон нийтийн газар нэг дор 4-өөс дээш хүн цугларахгүй байх,

- зоогийн болон цайны газрууд 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үйлчлүүлэгч хүлээн авахгүй, 22.00 цаг хүртэл захиалгаар үйлчлэх,

- дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллах, 20.00 цагаас хойш согтууруулах ундааны зүйл худалдаалахгүй,

- спортын тэмцээнийг 200-ээс илүүгүй үзэгчтэй зохион байгуулна.

Бельгийн Засгийн газраас 2 долоон хоногийн дараа дээрх шийдвэрт өөрчлөлт оруулах эсэхээ хэлэлцэнэ.

 Гадаад харилцааны яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)