Баяртай "Tegel" буюу Герман улсын нийслэл шинэ онгоц буудлаа нээнэ

Монголчууд МИАТ-р нисээд Берлиний Тэгэл (TXL) олон улсын нисэх буудалд буудаг байсан үе тун удахгүй түүх болох нь. Учир юу вэ олон жил Берлинчүүдийг хүсэн хүлээлгэсэн Берлин Бранденбург онгоц буудал 10-р сарын 31-нд нээлтээ хийж, Тэгэл болон Шүнэфэлд онгоц буудлууд хаагдах аж.

Тэгэл онгоц буудал 11-р сарын 8-ны 15 цагт албан ёсоор хамгийн сүүлийн онгоцоо хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна. Коронагаас үүдэлтэйгээр томоохон үдэлтийн том арга хэмжээ хийх боломжгүй ч Берлинчүүдэд дотны онгоц буудалдаа “Баярлалаа! Баяртай!”-гаа хэлэх боломж олгохоор төлөвлөж байгааг онгоц буудлын менежер мэдэгджээ.

Тэгэл онгоцны буудлыг хааснаар “Берлин TXL” томоохон төсөл хэрэгжих бөгөөд аж үйлдвэрийн парк, орон сууц, ногоон байгууламж барихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд оюутнууд, стартап, хөрөнгө оруулагч, судлаачдыг нэг дор төвлөрүүлэх зорилготой. Цаашилбал 1000 хүртэл компани, институтууд ажлын байртай болох юм байна. Ямартаа ч Тэгэл хаагдсаны дараа зургаан сарын турш хаалттай байх бөгөөд шинэ төслийг ирэх зунаас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Корона дуусаад нэгэн нартай өдөр таныг Берлин нисэхэд цоо шинэ онгоц буудал угтах авах нь. Берлин Бранденбург шинэ онгоц буудлын вэб хуудас: https://ber.berlin-airport.de/de.html

 

 

 

А.Хулан

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)