Уурхайчин залуус хөл бөмбөгийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
- 2020-10-26
- Сурталчилгаа
- 0
Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сонирхогчдын цом” буюу хуучнаар Сонирхогчдын УАШТ 2020 оны 09-р сарын 03-ны өдөр эхэлж 10-р сарын 22-ны өдөр амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн “Сонирхогчдын цом”-д 24 баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Хад баг тэргүүлж, алтан медаль, аваргын цом гардсан бол, Хантерс баг мөнгөн медаль, Багануур ХК-ийн Багануурын тулнууд баг хүрэл медалийн эзэд боллоо.
Уурхайчин залуусаас бүрддэг Багануурын тулнууд баг хүрэл медалийн төлөө Туулын том тулнууд багтай тоглож 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Мөн тэмцээний туршид нийт 10 гоол эсрэг багуудын хаалганд хийж чадсан амжилтаар Багануурын тулнууд багийн довтлогч, Уулын 1-р хэсгийн ЭШ 15/90 №137 экскаваторын туслах машинч М.Дэлгэрсайхан 2020 оны Сонирхогчдын УАШТ-ний ШИЛДЭГ ТОГЛОГЧООР шалгарлаа.
Р.Сугиржав менежертэй, Б.Зориг дасгалжуулагчтай, Д.Мөнгөнхуяг ахлагчтай Багануурын тулнууд багийн уурхайчин – тамирчиддаа баяр хүргэж дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)