Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна
- 2020-10-27
- Орон нутаг
- 0
Том оврын автомашин осол гаргаж, дахин нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 26-ны 02.30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон байна.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа ханган, хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)