В.Путин 2030 он гэхэд ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулна
- 2020-11-02
- Дэлхий
- 0
Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д ойрын жилүүдэд ядуурлын түвшин (сарын орлого нь ядуурлын шугамаас доогуур байгаа хүн амын эзлэх хувь) хоёр дахин буурна гэж мэдэгджээ. Тэрбээр ВТБ капитал хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Манай улсад ядуурлын түвшнээс доогуур амьдарч буй олон сая хүн бий.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр одоогоор 20 сая орчим хүн ядуурлын түвшнээс доогуур амьдарч байгаа бөгөөд 2000-аад онд энэ тоо 42 сая гаруй байсан. Гэхдээ бид энэ тоог хоёр дахин багасгасан. Ирэх жилүүдэд ч бид ядуу иргэдийн тоог дахин бууруулах болно. Дахин хоёр дахин бууруулна гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.
Тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Антон Котяков бараг 20 сая хүн буюу ОХУ-ын хүн амын 13.5 хувийг ядуурлын шугамнаас доогуур амьдардаг гэж хэлж болно хэмээж байсан. Холбооны Статистикийн албаны мэдээлснээр 2017 онд ОХУ-д 18.9 сая хүн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байсан нь хүн амын 12.9 хувийг эзэлж байв.
2019 оны эцэст энэ үзүүлэлт 18.1 сая болж буурсан нь Оросын хүн амын 12.3 хувийг эзэлж байна. Путин 2030 он гэхэд тус улсын ядуурлын түвшнийг 2017 онтой харьцуулахад хоёр дахин бууруулах зорилт тавьжээ.
Сэтгэгдэл (0)