Авлигач төрийн албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөж, гэм буруугаас зугтахыг Дутерте зөвшөөрөхгүй

Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн ч хариуцлагаас зугтаж чадахгүй гэдгийг Филиппиний Ерөнхийлөгч Дутерте санууллаа.

Ерөнхийлөгч Дутерте гэм буруутай төрийн албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдсөн ч эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээх боломжтой. Ажлаас гарсан нь хариуцлагаас зугтах нөхцөл болохгүй гэдгийг мэдээлэв.

Филиппиний Эрүүл мэндийн даатгалын корпорацийн хэд хэдэн албан хаагчид авлигын хэрэгт холбогдсоны дараа өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулж Ерөнхийлөгч Дутерте ийнхүү мэдээлсэн байна.

“Би төрийн албанд ажиллаж буй бүх хүнд сануулъя. Ажлаас гарах нь хариуцлагаас зугтах үндэслэл болохгүй. Хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаанд ажлаас гарах нь хориотой.” хэмээн тэрээр мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн мэдээлсний дагуу, төрийн ямар ч албан хаагч авлигын хэрэгт холбогдсон тохиолдолд шалгагдаж, баривчлагдаж эсхүл хоригдох боломжтой юм.

Ерөнхийлөгч Дутерте төрийн байгууллагад авлига даамжирсан нөхцөл байдалд харамсаж буйгаа илэрхийлж, авлигатай тэмцэх өргөн хэмжээний хяналт шалгалтын ажил хийхийг даалгасан байна.

Хууль зүйн яам энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх, холбогдох албан хаагчдад хариуцлага тооцохоор болжээ. Түүнчлэн тус яамнаас хүсэлт тавьсан тохиолдолд Омбудсмены алба хянан шалгах юм.

Эх сурвалж: mb.com.ph

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)