Вьетнам эдийн засгаараа 10 жилийн дотор Сингапурыг давахаар байна
- 2020-11-03
- Үнэн
- 0
Вьетнамын эдийн засаг ойрын 10 жилийн дотор Сингапурын эдийн засгийг давахаар байгаа талаар Сингапурын “DBS” банкнаас гаргасан судалгаанд онцолжээ. Тус банкны ахлах эдийн засагч Ирвин Сеах суүлийн жилүүдэд Вьетнамын эдийн засаг хурдацтайгаар өсөж байгааг онцлоод эдийн засаг нь ингэж хурдан өсөхөд үзүүлж буй нөлөөгөөр дараах хүчин зүйлсийг нэрлэсэн байна.
Үүнд: -АНУ, БНХАУ-ын худалдааны дайн
-Эдийн засгийн бодлогоо урт хугацаанд төлөвлөж, тогтвортойгоор хэрэгжүулдэг байдал -Гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт Одоогийн байдлаар Вьетнамын эдийн засаг 224 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд энэ нь Сингапурын эдийн засгийн (324 тэрбум ам.доллар) 69 хувьтай тэнцэж байгаа юм. Ерөнхийдөө Вьетнамын эдийн засгийн жилийн өсөлт дунджаар 6-6.5 хувь байгаа нь Сингапурын эдийн засгийн өсөлтөөс 2.5 орчим хувиар илүү байгаа юм.
АНУ, БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙН
Хятадад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компаниуд худалдааны дайн эхэлж, харилцан бараа бүтээгдэхүүндээ татвар оногдуулж эхлэх үеэс Вьетнамын хямд ажиллах хүчин, бизнесийн таатай орчинг судалж, тус улсад үйл ажиллагаа явуулах сонирхол нь нэмэгдэх болжээ. Петерсон институтын судлаач Мэри “АНУ, БНХАУ- ын худалдааны маргаанаас Вьетнам хэдийнэ ашиг олоод эхэлсэн. Хоөр улсын худалдааны маргаан хурцдаж эхэлсэн үеэс эхлэн тус улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлснийг олон үзүүлэлтээс харах боломжтой” гэдгийг онцолсон байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-аас Вьетнам руу чиглэсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн онд оруулсан нийт хөрөнгө оруулалтынх нь 65 хувьд хүрчээ. Сүүлийн 10 жилд Вьетнамын эдийн засаг хурдацтай өсөж байгаа.
Тухайлбал, үйлдвэрлэлийн салбар нь эрчимтэй хөгжиж “IKEA” шиг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг улсын үйлдвэрийн тоо нэмэгджээ. Хонконгд төвтэй “Baker&McKenzie” судалгааны байгууллага “Худалдааны маргаан үүсэхээс өмнө Вьетнамын хямд ажиллах хүч, бизнесийн таатай орчинг сонирхох гаднын тэр тусмаа АНУ-ын компани олон байсан. Харин худалдааны маргаан хурцадсан нь энэ байдлыг улам хурдасгаж байна” гэжээ. Өнгөрсөн онд Вьетнамын зөвхөн аж үйлдвэрийн салбарт л гэхэд 14.5 сая хүн ажиллаж байна гэсэн тоо байдаг.
ЦАХИЛГААН БАРАА, ТЕХНОЛОГИЙН САЛБАР
Вьетнам нь Ази болон Африк дахь цахилгаан барааны экспортоороо хоёрдугаарт бичигдэж байгаа, юм. Тиймээс “Затзипд” болон “Microsoft” зэрэг үндэстэн дамнасан томоохон компаниуд тус улсад салбараа нээх гарц хайж эхлэх болсон. Хямд ажиллах хүч-Вьетнам дахь дундаж цалин хөлсний хэмжээ Хятадын дундаж цалингийн е гуравны нэгтэй тэнцдэг. Түүнчлэн тус улс Дэлхийн банкнаас гаргадаг “human capital" индексээр дэлхийд хоёрдугаарт ордог. Өөрөөр хэлбэл тус улсын хүн амын дийлэнхийг 30 болон 30-аас доош насны залуус эзэлдэг гэсэн үг юм. Энэ бол С технологийн төдийгүй үндэстэн дамнасан томоохон корпорацууд Вьетнамыг сонирхох болсон хамгийн гол шалтгаан. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт- Тус улс дэд бүтцийнхээ салбарт жилд дүнджаар ДНБ-ийхээ 5.8 орчим хувийг зарцуулдаг нь Азийн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдож байгаа юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Вьетнамын бодлого боловсруулагчид эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулдаг. Түүнчлэн тус улсын эдийн засгийн хэтийн төлөв, эдийн’ засгийн өсөлтийн урт хугацааны прогноз нь ч нэлээд өөдрөг байгаа юм.
ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРЬ
“Maybank Kim Eng” судалгааны байгууллагын судлаач, эдийн засагч Чуа Хак Бин Вьетнамын эдийн засаг энэ байдлаараа өсвөл Сингапурыг гүйцэхэд ердөө л таван жил шаардлагатай гэжээ. “CIMB”-ийн эдийн засагч Сон Сен Вун Вьетнамын эдийн засаг өссөнөөр бүс нутгийн эдийн засаг ч дагаад өсөх боломжтой гэж үзэж байна. Ер нь ирэх жилүүдэд Малайз, Индонез, Тайданд зэрэг орны эдийн засаг хурдацтайгаар өсөж, Сингапурыг гүйцэхээр байгаа аж. Өнгөрсөн 2017 оны байдлаар Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 57 мянган ам.долларт хүрч, Австри, Швед, Дани зэрэг нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэх орнуудтай эн зэрэгцэж очсон юм.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)