Казахстан Улсад 2020 он гарсаар хичнээн хэмжээний авлигын хэрэг бүртгэгдсэн бэ?
- 2020-11-03
- Дэлхий
- 0
Авлигын хэргийн улмаас улс төрийн 9 албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Стратеги, үйл ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн дарга Нурлан Жаксимбетов 2020 он гарсаар авлигын 2140 хэрэг бүртгэгдсэн, үүнээс авлигын хүнд гэмт хэрэг 15 хувиар өссөн талаар мэдээлсэн тухай Liter.kz. цахим сүлжээнд дурджээ.
Тогтолцооны шинжтэй авлигын 102 хэрэг, бизнесийн хүрээн дэх хууль зөрчсөн авлигын 154 хэргийг тус тус таслан зогсоосон бөгөөд хохирлын хэмжээ нь 39,5 тэрбум тенге болсон нь өмнөх оноос өссөн байна.
Он гарснаас хойш авлигын хэргээр улсын хэмжээний 34, бүс мужийн 72, хотын болон дүүргийн түвшний 89 удирдах албан тушаалтан эрүүгийн хэрэгт холбогджээ.
Дунд шатны албан тушаалтнуудын авлигын хэргийн улмаас улс төрийн 9 албан тушаалтан чөлөөлөгдсөн байна.
Янз бүрийн түвшний 34 удирдах албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан бол 14 улс төрийн албан тушаалтан чөлөөлөгдөхөөр байна.
Цар тахлын үеийн авлигын эсрэг 170 гаруй үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн бөгөөд 800 орчим санал хүсэлтийг төрийн байгуулагуудад хүргүүлсэн байна.
Эх сурвалж: liter.kz
Сэтгэгдэл (0)