Коронавирус мутацид орсны улсаас Данид 15-17 сая усны булгыг устгалд оруулахаар болжээ
- 2020-11-10
- Дэлхий
- 0
Дани улс булган шуба үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тус улсад ойролцоогоор 1500 орчим булганы аж ахуй байдаг аж.
Гэвч шинэ төрлийн коронавирус мутацид орсны улмаас одоогийн байдлаар 200 гаруй аж ахуйд тархаж, цаашилбал 214 хүнд халдварлаад байгаа мэдээ байна. Тус улсын засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүх амьтдыг устгалд оруулах шийдвэр гаргасан байна.
Булгыг устгалд оруулснаар тус улсын шуба үйлдвэрлэл бүрэн зогсоно гэсэн үг юм.
Б.Ганцэцэг
Эх сурвалж: Spiegel