COVID-19: Шинэ вакцины туршилт 90 хувийн үр дүнтэй болсныг зарлалаа

Германы BioNTech, АНУ-ын Pfizer компаниудын хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтын урьдчилсан дүгнэлт гарчээ. Вакцины эцсийн шатны туршилтыг сайн дурынхан дээр хийхэд 90-ээс дээш хувийн үр дүнтэйгээр Covid-19 өвчнөөс хамгаалж байгаа нь тогтоогдсон байна.

Компаниуд энэ сарын сүүлээр вакциндаа АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү вакциныг хүнд 21 хоногийн зайтай хоёр тун хийх шаардлагатай гэнэ. АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк улсуудад явуулсан туршилтын дүнгээс харвал хоёр дахь тунг хийснээс хойш долоо хоногийн дараа хүний биед 90 хувийн хамгаалалт тогтож байжээ. Гэхдээ энэхүү дүгнэлт нь 94 хүн дээр хийсэн туршилтын үр дүн бөгөөд дэлхийн зургаан улсын 43,500 хүн дээр хийсэн туршилтын бүрэн дүгнэлт удахгүй гарах аж.

Pfizer компанийн ерөнхийлөгч, доктор Альберт Бурла, BioNTech компанийн үүсгэн байгуулагчдын нэг, профессор Угур Сахин нар энэхүү үр дүнг коронавирусийн эсрэг вакин бүтээх үйлсэд гарсан “томоохон дэвшил” гэж нэрлэжээ.

Хэрвээ АНУ-ын засгийн газраас энэ сард багтаж зөвшөөрөл авч чадвал оны сүүл гэхэд хязгаарлагдмал тооны хүнийг вакцинжуулах юм.

Вакцины туршилтын бүрэн дүгнэлийг энэ сарын сүүлээр гаргаж амжихаа Pfizer, BioNTech компаниуд мэдэгджээ. Тэд энэ оны сүүл гэхэд 50 сая тун вакцин гаргаж чадах бол 2021 оны сүүл гэхэд 1.3 тэрбум тунг нийлүүлэх боломжтой юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай