Л.Галбаатар: Хорио цээрийн дэглэм зөрчсөн хүнийг баривчлах буюу 500 мянга, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгох заалттай

УОК, Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 12- ноос арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгааг зарласан. Манай улсад өмнө нь энэхүү арга хэмжээг авч байгаагүй бөгөөд анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Тэгвэл энэ үед иргэд юуг анхаарах талаар Хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.

-Улсын онцгой комисс санал гаргаснаар Засгийн газар шийдвэр гаргаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Зарим иргэдийн зүгээс бэлэн байдлын зэргийн талаар төдийлөн сайн ойлгохгүй байгаа учир хуульд заасан заалт, зорилгын талаар хэлж өгөөч?

- Бэлэн байдлын зэрэг гэдэг нь Гамшгийн тухай хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээ юм. Бэлэн байдлын зэрэг нь өдөр тутмын, өндөржүүлсэн, бүх нийтийн гэсэн гурван үе шаттай байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Гамшгийн тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг буюу Өдөр тутмын болон Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлэхээс гадна 10.5, 10,6 -д заасан арга хэмжээг хэрэгжүүлдэг байна.

-Өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дараахь арга хэмжээг авна:

10.3.1. гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах; 10.3.2. харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах; 10.3.3. гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах; 10.3.4. гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх; 10.3.5. гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх; 10.3.6. гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах. 10.3.7. салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах

. -Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

10.4.1. гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх; 10.4.2. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх; 10.4.3. гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх; 10.4.4. хо р и о ц э э р , хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах; 10.4.5. гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх. 10.4.6. соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох; 10.4.7. харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах;

10.4.8. голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах; 10.4.9. нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх; 10.4.10. төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх; 10.4.11. улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах; 10.4.12. стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих; 10.4.13. олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх; 10.4.14. эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах; 10.4.15. гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх; 10.4.16. химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох; 10.4.17. з а й л ш г ү й шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх. 10.5. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна. 10.6. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна: 10.6.1. харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах гэж заасан байна. Тиймээс Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолоор коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаа гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд За са г захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ямар зарчим баримталж ажиллах ёстой вэ?

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх; мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх; шинжлэх ухаан, дэвшилтэт техник, т е х н о л о г и , и н н о в а ц и д тулгуурласан байх; өмчийн хэлбэрийг үл харгалзах; иргэдийн оролцоонд тулгуурлах зарчмыг баримталахаар тусгасан. -Иргэд эдгээр өдрүүдэд юуг анхаарах ёстой вэ? Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралтаар “Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт”-ыг баталсан. Өөрөөр хэлбэл, хэвийн ажиллах байгууллагуудын нэрс гарсан. Бусад тохиолдолд иргэд гадуур гарахгүй байх, эрүүл мэндийн байгууллагын албан ёсны зөвлөгөөг чанд сахих хэрэгтэй. Түүнчлэн, иргэдийн хувьд хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих үүрэгтэй.

-Ийм онцгой нөхцөлд иргэдийн анхан шатны хэрэглээ болсон хоол хүнс, эм тариа,цэвэр усны хангамжид хэрхэн анхаарч нийгмийн харилцааг хэрхэн зохицуулдаг юм бол?

-Монгол Улсын “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-ний хавсралт дахь мэдээлэл буюу хүч хэрэгсэл; холбоо зарлан мэдээлэл; нөөц, хангалтын тооцоо; дайчилгаа нь төрийн нууцад хамаардаг тул энэ талаар тодорхой зүйл хэлж чадахгүй байна. Харин нийгмийн амьдралыг зохицуулах, иргэдийн хоол, хүнсээр хангагдах эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн зохицуулах тухай асуудал хөндөгдөж байна. Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нь хүний эрхийг бүхэлд нь хязгаарлах уу гэдэг асуудал бий. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.9-т зааснаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр

арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд доор дурдсан шаардлагыг нэг мөр хангах ёстой:

  • хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх;

• үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;

• дээр дурдсан зорилгод хүрэхэд зайлшгүй, тухайн нөхцөлд тохирсон, тодорхой хүрээ, хугацаатай байх;

  • хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх.

• Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна. Монгол Улсын Их Хурлын хувьд Засгийн газраас гарсан шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд тогтмол хяналт тавина.

- Хэрэв гамгшаас хамгаалах хөл хорионы дэглэмийг иргэн болон аж ахуйн нэгж зөрчвөл хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

- Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан. Тухайлбал, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, э с х ү л с а а д у ч р у у л с а н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй (500 мянган) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно хэмээн заасан.

 

П.БАТЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.57.94.184)

    2020-11-13

    Deglemee sain sahij bgaa. Harin hool hunsnii homsdold orj baigaa humuust tuslaj demjih gazar bainauu ? Busad ornuudad iim ued zashiin gazar ard irgeddee tuslamj demjleg uzuulj baina. Manaihan harin irgen tanaas shaltgaalna , tsagdan horino torgono l geed baih yum. Ulsiin ih hurliin gishuud l Mongold amid uldeh bololtoi ene yanzaaraa bol. Korona-r uhehgui yumaa gehed hool tejeeliin homsdold orj amia aldah humuus manaid olon baigaadaa. Ene talaar zasgiin gazraas yamar neg arga hemjee avah heregtei bna.