Б.Азжаргал: Дархан-Уул аймаг болон сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсооно

Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Дархан-Уул аймгийн зэргэлдээ Сэлэнгэ аймгийн нутагт коронавирусийн халдварын шинэ голомт бий болсон нь тогтоогдлоо. Шинэ тохиолдлын нэгдүгээр хавьтагч нар Дархан-Уул аймагт зорчсон үйлдэл тогтоогдсон тул улсын хэмжээнд зарласан бэлэн байдлын зэргийг чангатгахаар боллоо.

Бид энэ өвчнийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай тулгарч байна.

Өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймагт 11 постоор дамжуулж аймаг болон сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсооно.

Гэхдээ УОК-оос нэр заасан 11 төрлийн үйлчилгээ эрхлэх төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа хатуу дэглэмийн дагуу үргэлжилнэ.

Хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн явагдана" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)