Угур Шахин: Ирэх жилийн өвөл дэлхий нийт хэвийн амьдралдаа эргэн орно

Германы BioNTech компанийг үндэслэгч, коронавирусын эсрэг хамгийн өндөр үр дүнтэй вакцинуудын нэгийг боловсруулсан Угур Шахин ВВС-д өгсөн ярилцлагадаа ирэх 2022 оны өвөл Ковид-19 цар тахал дуусч, дэлхий ертөнц өмнөх хэвийн амьдралдаа бүрэн эргэн орно хэмээжээ.

Коронавирусийн эсрэг вакциныг АНУ-ын Pfizer, Германы Biontech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Уг вакцин урьдчилсан байдлаар 90 хувийн үр дүнтэй нь батлагдсан болохыг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарласан. 

BioNTech-ийн үүсгэн байгуулагч Угур Шахин ням гарагт BBC-д өгсөн ярилцлагадаа "Вакцины ачаар ирэх зун вирусийн тархалт эрс буурна гэв. Бид энэ оны сүүлчээс эхэлж вакциныг нийлүүлж эхлэх болно" гэж Шахин хэлэв.

BioNTech компаниуд энэ оны эцэс гэхэд 50 сая тун, ирэх оны дөрөвдүгээр сард 300 сая тун, 2021 оны турш нэг тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Financial Times сонинд мэдээлснээр ЕХ 200 сая тун вакцин, Англи 40 сая, АНУ 100 сая тун, Австрали 10 сая вакцин авахаар тус компанитай гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: BBC

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)