Хэнтийд бүртгэгдсэн коронавирусийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
- 2020-11-17
- Орон нутаг
- 2
Хэнтий аймгийн Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн хүмүүсийн ХӨСҮТ дээр хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу албан ёсоор СӨРӨГ гарсан байна.
Хэнтий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус аймаг нөхцөл байдлыг харгалзан үзээд 11-р сарын 16-ны 22:00 цагт хяналтандаа бүрэн авсныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ талаар мэдээллээ.
Энэхүү үйл явдал маш том сургамж, сургууль болж үлдлээ.
Хэцүү цаг тулгарахад Цаг алдалгүй ажиллаж чадахаа харуулсан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын хамт олон болон Аймгийн Онцгой комисс, бүх сумдын шуурхай штабын хамт олонд талархал илэрхийлье.
Мөн Аймгийнхаа онцгой комиссын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандсан АРД ИРГЭДДЭЭ баярлалаа.
Ганц нэгхэн хүний ухамсаргүй үйлдэл 76,000 мянган хүний амьдралд ямар их төвөг, эрсдэл учруулахыг хамтдаа үзлээ, тууллаа.
Тиймээс иргэд олон нийт цар тахлын үе гэдгийг сайтар ухамсарлаж мэргэжлийн байгууллагын зүгээс өгч буй зөвлөмж, шийдвэрийг дагаж мөрдөөд МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА угааж, хоорондын зайгаа баримталж байхыг хүсье гэлээ.
Сэтгэгдэл (2)
(203.98.76.100)
Онцгой байдал илүү их ачаалал авч ажилласан да
(103.57.95.241)
наад хулгайчуудаа хатуу арга хэмжээ ав шоронд нэг сар суулга ямар хариуцлаггүй юм нийгэмд ийм бдл болчоод бхд хулгайгаар явахдаа яахавдэ үнэхээр өвчин туссан бол нэг аймагийг сүйрүүлэх нь бнашд