Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын нөхцөл байдал цаг үеийн мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгч ажиллалаа

Говьсүмбэр аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батзам, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр нар Сүмбэр сумын шуурхай штаб болон сумын төвийн хөдөлгөөн, төв замд хяналт тавьж буй пост, хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг үзэж, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал бэрхшээл цаг үеийн мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Мөн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад аймгийн Онцгой комиссоос тодорхой тооны амны хаалт /маск/, аж ахуйн нэгжийн хандивласан ус ундаанаас түгээлээ.

Говьсүмбэр аймгийн иргэдийн ухамсар, соёл өндөр байж нийгмийн болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа маш сайн биелүүлж буйд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид талархалтай байна.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)