Европын орнуудад шувууны ханиад тархаад байна
- 2020-11-18
- Дэлхий
- 0
Одоогийн байдлаар H5N8 вирус Франц, Дани болон Германы шувууны аж ахуйнуудад дэгдээд байна.
ХБНГУ-ын ХАА-н яамны мэдээлснээр хэд хэдэн газрууда шувууны аж ахуй эрхэлдэг компанийн 70000 орчим тахиа өвчилсөн байна. Тархалтыг зогсоохын тулд бүх тахиаг устгалд оруулах шаардлагатай гэдгийг мэдээлсэн байна.
Цаашилбал өөр хэд хэдэн газруудад илрээд байгаа бөгөөд тахианаас гадна мөн хэдэн зуун дэгдээхэйг нь устгалд оруулаад байгаа аж.
Францын Корсика аралд мөн хэдэн зуун тахиа, Данид 25000 орчим тахиаг устгаад байгаа гэж мэдээлэв.
Б.Туул
Эх сурвалж: Spiegel.de
Сэтгэгдэл (0)