Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа.
- 2020-11-13
- Орон нутаг
- 0
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батзам аймгийн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг сонсож, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Гамшгаас хамгаалах тухай хуульд аймаг, нийслэлийн Онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулан гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих ажиллахаар заасан байдаг бол Онцгой байдлын байгууллага нь улс орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог уялдуулан зохицуулан ажиллахаар заасан байдаг байна.
Сэтгэгдэл (0)