Aймгийн Засаг дарга Г.Батзам Шивээговь, Баянтал суманд ажиллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж Коронавируст (ковид-19)-ын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх аймгийн Засаг даргын А/356 захирамж гарч хэрэгжүүлэн ажиллаж байна.
 

Тус шийдвэрийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батзам Шивээговь, Баянтал сумын шуурхай штабын зохион байгуулалт, хяналт шалгалт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээтэй танилцаж тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.
 

Мөн Шивээговь сумын төвд үйл ажиллагаа явуулж буй банк, худалдаа үйлчилгээний байгуулага болон зайлшгүй шаардлагаар үйлчилгээ авч буй иргэдийн нөхцөл байдалтай аймгийн удирдлагын зүгээс танилцаж тодорхой үүрэг чиглэлийг өгсөн.
 

Баянтал сумын төвд эмийн сан байхгүй учраас тус сумын иргэд нэн шаардлагатай эм, тариа, эмнэлэгийн хэрэгсэлээр тасалдах ноцтой байдал үүссэн байна.
Уг тулгамдсан асуудлыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батзам яаралтай шийдэх үүргийг аймгийн Эрүүл мэндийн газарт өгч шийдвэрлүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)