Аймгийн Засаг дарга Г.Батзам УС-ДУ ОНӨААТҮГазарт ажиллалаа

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам аймгийн төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын ажилтан албан хаагчидтай хийх анхны уулзалтаа илч, дулааны үйлчилгээ үзүүлэгч УС-ДУ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас эхлүүллээ.

Уулзалтанд тус газрын удирдлага болон ажилтан албан хаагчид оролцсон бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Батдолгор байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, ерөнхий инженер Ш.Чинболд тулгамдаж буй асуудлуудын тухай мэдээллийг өгөв.

Аймгийн Засаг дарга Г.Батзам тус байгууллагын үйл ажиллагаа, ажилтан албан хаагчдын санал сэтгэгдэлийг сонсож цаашид аймгийн удирдлагын хувьд баримтлах зарчим, мөн тус байгууллагад тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн ажиллахаа илэрхийллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)