Берлинд хөл хориог эсэргүүцсэн жагсаал болов

ХБНГУ-ын Засгийн газрын зүгээс коронавируст халдвар өвчинтэй тэмцэхээр авч буй арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалууд сүүлийн долоо хоногуудад тус улсын хэд хэдэн хотуудад болоод байгаа юм.

Өчигдөр Берлин хотод ээлжит жагсаал Бундестагт Халдвар өвчинтэй тэмцэх хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг явуулж байх үеэр Бранденбургийн хаалга, Бундестагийн эргэн тойронд болж, 10000 орчим хүн оролцсон байна.

Жагсагчид коронавируст халдварт өвчний тархалт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээ, хөл хориог эсэргүүцэж байгаа бөгөөд амны хаалт хэрэглээгүй, бөөгнөрөл үүсгэж, шаардлагыг биелүүлээгүй тул жагсаалыг ус шүршиж, нулимс асгаруулагч хэрэглэж тараасан байна.

Жагсаалын үеэр 2200 орчим цагдаа нар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд жагсагчид үймээн дэгдээсний улмаас 365 хүнийг баривчилжээ.

 

Б.Туул

Эх сурвалж: www.morgenpost.de

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай