Уурхайчид ажилдаа автобусаар зорчиж байна
- 2020-11-19
- Орон нутаг
- 0
Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Багануур дүүргийн хэмжээнд автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хориглосон хэдий ч улс эх орныхоо галыг манах үүрэг хүлээн ажилладаг Багануур Хувьцаат компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Уурхайчид ажилдаа автобусаар ирж, буцаж байгаа бөгөөд тэдний аюулгүй байдлыг хангаж компанийн захиргаанаас автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд өдөр бүр автобуснуудыг 07.00, 07.20, 07.40 цагт явуулж байхаар зохицуулалт хийж нэг автобусанд нэг удаа 12-16 ажилтан зорчих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)