ШӨХТГ: Махны дээд үнийг 12500 төгрөгт барьж ажиллаж байна

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

 2020.11.20-ний өдрийн 9 цагийн байдлаар

Бүтээгдэхүүний нэр

20-ний өдрийн 09:00 цагийн байдлаар

 

Жижиглэнгийн үнэ

Бөөний үнэ

Нөөц

34,5тн

1

Хонины мах

ястай

7500-8000

6000-7000

цул

8000

6000-7000

Үхрийн мах

ястай

9500-12500

6800-8000

цул

12000

6800-8000

Адууны мах, ястай

7800-8500

6000-6200

Ямааны мах, ястай

7000

4300

 

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 19-ний өдөр 6 дүүргийн нутагт дэвсэрт байрлах 56 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 24 жижиг эмийн сан, Орхон аймагт хяналт шалгалт хийлээ. Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор улсын байцаагчдыг 10 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцуулаагүй тул улсын байцаагчид тодорхой байршил дээр жижиг дэлгүүр, жижиг эмийн сангуудад хяналт тавьж ажилласан болно.

            Мөн Орхон, Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн хөл хориог чангатгаж тэг зогсолтод оруулсан байна.

            2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетэд махны лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Т нь цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн 2,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

3. Хүчит шонхор захын үнийг 11 дүгээр сарын 19-ний өглөөний 9 цагийн байдлаар өмнөх өдрийн 9 цагийн байдлаарх үнэтэй харьцуулахад хонины ястай махны жижиглэнгийн үнэ өмнөх өдрийнхөөс 500-1000 төгрөгөөр, хонины цул махны жижиглэнгийн үнэ 500 төгрөгөөр, үхрийн ястай махны жижиглэнгийн үнэ 500 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины махны бөөний үнэ 200-300 төгрөгөөр, үхрийн махны бөөний үнэ 300 төгрөгөөр тус тус буурсан. Ямааны махны бөөний үнэ 100 төгрөгөөр, адууны махны бөөний үнэ 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Хүчит шонхор зах дээр 11 дүгээр сарын 19-ний өглөөний байдлаар 41,5 тонн мах нийлүүлэгдэж, өмнөх өдрөөсөө махны нийлүүлэлт 9 тонноор буурсан байна. Тус зах нь 10 цагаас эхлэн хаасан байна.

Тус захын жижиглэнгийн худалдааны хувьд маш бага худалдаачидтай байв. Ерөнхийдөө махны нийлүүлэлт бага байна гэж түрээслэгчид тайлбар өглөө. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна.

            4. Хяналт шалгалтанд хамрагдсан бусад зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүн, махны үнэ тогтвортой байна.

            5. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Нарны хороололд байрлах 5 хүнсний дэлгүүр, 2 махны дэлгүүрт хяналт шалгалт хийж тус хорооллын Марал хүсний дэлгүүрт 420 төгрөгөөр зарагдаж байсан өндөгний үнийг 400 болгож буулгаж газар дээр нь зөрчлийг арилгууллаа.

            6. Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шилмэл мөнх фарма” эмийн санд Монхимо 30 мл-тэй санитолыг 2000 төгрөгөөр худалдан борлуулж байсныг шаардлага тавьж үнийг 1600 төгрөг болгож буулгаж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.  

            7. Хэрэглэгчийн гаргасан “Хан-Уул дүүрэгт байрлах “Мөнх суварга” супермаркетад Баян, НВЦ-ийн өндөг 432 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэх гомдлын дагуу шалгахад задгай өндгийг 390 төгрөгөөр, савласан /пакеттай/ 10 ширхэгтэй өндгийг 4320 төгрөгөөр худалдаалсан  болох нь тогтоогдсон. Савласан өндөгний үнийг бууруулж 10 ширхэгтэй савласан өндгийг 4100 болгохоор кассын программд өөрчлөлт оруулж, газар дээр нь шийдвэрлэсэн.

            8. Хяналт шалгалтанд 24 эмийн сан хамрагдсанаас 10 эмийн санд спирт дууссан байна. Амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалттай байна. Нэг удаагийн амны хаалт 300-550 төгрөгийн хооронд байна.

            9. Хяналт шалгалтанд хамрагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололд байрлах 5 хүнсний дэлгүүр, 2 махны дэлгүүрт гурилын нөөц бага, зарим дэлгүүрт гурил огт байхгүй байна.

            10. Хяналт шалгалтанд хамрагдсан зарим жижиг дэлгүүрүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүний түгээлтийг шөнө хийсэн.

            11. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн байдлаар 115 утсанд 45, чатботоор 11 нийт 56 иргэн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн буюу мах, гурил, будаа,цагаан идээ, маск үнэ нэмэгдсэн талаар гомдол мэдээлэл өгөхөөр хандсан байна.

            12. Өдөр тутмын хяналт шалгалт хийснээр махны дээд үнийг 12500 төгрөгт барьж ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

      ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)