Аймгийн онцгой комисст байгууллага, иргэдээс хандив өглөө
- 2020-11-23
- Орон нутаг
- 0
Коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив ирүүлсээр байна.
Тухайлбал ХААН банкны Сүмбэр тооцооны төвийн эрхлэгч н.Эрдэнэсүх 1 хонь, аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.Мөнхнаран 200.000 төгрөгийн шатахууны талон, “Мөнх-Асрангуй” ХХК-ны “Сэмжүүхэй” талхны цех 45 ширхэг талх, 10 уут боорцог, Шивээ Овоо ХК нэг удаагийн комбинзон 20 ширхэг, аймгийн Улаан Загалмайн Хорооноос гар ариутгагч 40 ширхэг, жавиолен 8 ширхэг, гарын шингэн саван 24 ширхэг тус тус хандивлалаа.
Нийгмийн хариуцлагыг эрхэмлэн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хандив туслалцаа үзүүлсэн иргэд болон аж ахуйн нэгжийн хамт олонд ажлын амжилт хүсч, талархал илэрхийлье.
Говь-Сүмбэр аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (0)