Дөрөвдүгээр сарын 01-ны өдрийг хүртэл сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөллөө

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын 1 өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталлаа. Өөрөөр хэлбэл иргэд 1 тонн түлшийг 150 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол 75 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна. Ингэснээр тогтоол хэрэгжих 4 сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг үзүүлж байгаа юм.

Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн  хүсэлтийг хүлээн авч бүртгэж байна

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.

Байгаль, орчин аялал жуулчлалын яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ахм (103.26.195.92)

    2020-12-03

    Ажил хийдэг,хувиараа ажил эрхэлдэг гээд бүгд асуудлаа тавьж шийдүүлж бх шиг бна. Гэтэл зээлгүй ахмадууд өндөр үнэтэй эмэндээ бүх мөнгөө өгөөд хоосн хонож бна. Бусдад нь 6 сая-г өгч болсон юм одоо бидэнд 6 сая өгөх шаардлагатай байна.