Өвөрмонголчууд 50 сая төгрөгийн хандивийг Улсын Онцгой комисст илгээлээ

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна.

Тухайлбал өнөөдөр Өвөрмонголын “Хуван шар байр” холбооноос 50.669.600 төгрөгийн хандивыг Улсын Онцгой комисст илгээлээ.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Монгол Улсад суралцдаг Мита Сүмбэр, Чинзул, Уухан Жамъян нарын оюутнууд хандивын аяныг Өвөрмонголдоо санаачлан өрнүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ард Түмэн (192.82.72.104)

    2020-12-04

    Өвөр Монголчууддаа баярлалаа гэж Төрийн байгууллага илэрхийлээсэй .Монголчууд Бид ч гэсэн баярлалаа