Огторгуйн уудамд хүнсний ногоо ургуулж байна
- 2020-12-08
- Дэлхий
- 0
НАСА-гийн сансрын нисгэгч болон судлаачид олон улсын сансрын станцад зургаан жилийн өмнөөс хүнсний ногоо тариалах туршилтыг эхлүүлсэн билээ.
Түүнээс хойш тэд 15 нэр төрлийн ногоог амжилттай ургуулаад байсан бөгөөд энэ удаа цагаан луувангийн ургацаа хураасныг CNN агентлаг онцолжээ.
Татах хүчгүй орчинд ургасан цагаан лууванг ирэх жил дэлхий рүү илгээж, илчлэг, чанар нь хөрсөн дээр ургуулсныхаас ямар зөрүүтэй байгааг харьцуулан шинжлэх аж.
Өмнө нь ургуулсан ногооны дээжийг авч судлахад ямар нэгэн өөрчлөлт илрээгүй бөгөөд хүнсэнд хэрэглэх чанарын шаардлагыг хангаж байжээ.
Эх сурвалж: CNN.com
Сэтгэгдэл (0)