Завхан аймагт 20:00-07:00 цагийн хооронд хөл хорио тогтоожээ
- 2020-12-08
- Орон нутаг
- 1
Улаанбаатар хотоос Завхан аймагт ирэхээр 5000 орчим иргэн бүртгүүлснээс 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн ирээд байна.
Эрсдэлтэй бүс нутгаас иргэд олноороо ирж буй тул Аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын энэ удаагийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа цуцлагдах хүртэлх хугацаанд өдөр бүрийн 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар шийдвэрлэлээ.
- Улаанбаатар хот болон бусад голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд гэрийн тусгаарлалтад байх үеийн журмыг мөрдүүлж, хяналт тавихад төрийн болон төрийн өмчит байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж, эргүүл жижүүрээр ажиллуулахыг холбогдох албан байгууллагын дарга, эрхлэгч, сумын Засаг дарга нарт даалгав.
- Гэрийн тусгаарлалтад байх иргэдийн шаардлагыг хангуулж, хяналт тавих, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хяналтыг хэрэгжүүлэх журам, ажлын төлөвлөгөө, зураглал, цагийн хуваарийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу боловсруулж, хэрэгжилтийг олон нийтэд тайлагнахыг тус тус үүрэг болгов.
Сэтгэгдэл (1)
zochin (220.195.66.102)
Zavhan aimgiig setgeleesee udirdaj, hugjuuleh, nutgiin irgedee hamgaalah talaar torvitoi hiisen ajilgui, baruun busiin hamgiin hotstogdson aimguudiin neg l bh yum