Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ үргэлжилж байна
- 2020-12-09
- Эдийн засаг
- 0
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хүндрэлийн үед иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, МИК ОССК ХХК болон банкууд хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч эхэлсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 2.11 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,828 зээлдэгч хүсэлт гаргаснаас 1.87 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 33,929 зээлдэгчийн хүсэлтийг буюу 87 орчим хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулаад байна.
Иргэд өөрсдийн харилцагч банкандаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)