Коронавирусийн эсрэг вакциныг 2021 оны дунд үеэс л дэлхий даяар өргөнөөр хэрэглэж эхэлнэ

ДЭМБ-ын Ерөнхий захирлын Хөтөлбөр хариуцсан орлогч Сумия Сваминатан коронавирусийн вакциныг 2021 оны дунд үеэс л дэлхий даяар өргөнөөр хэрэглэж эхэлнэ гэдгийг онцлон дурдлаа.

Учир нь, эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат дуусаж, тухайн вакцин аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсаны дараа л вакцин үйлдвэрлэх зөвшөөрлийг өгдөг. Үүний зэрэгцээ вакциныг бөөнөөр үйлдвэрлэхийн тулд үйлдвэрийн дамжлагуудыг өөрчлөн зохион байгуулах гэсэн нэлээд ярвигтай асуудал үүснэ.

 

 

Хэдийгээр дэлхийн улс орнууд ард иргэдээ вакцинжуулаад эхэлсэн боловч вакцин тариулсны дараа бий болсон дархлаа хэр удаан хадгалагдах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Бат (202.9.46.59)

    2020-12-11

    Ядуу байхын зөвлөн их ээ мэднэ бидний вакцина бол маск хүн хоорондын зай өөр яалтай билээ