Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
- 2020-12-12
- Байгаль орчин
- 0
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш буюу 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Иймд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)