ЭМЯ: Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 912 боллоо
- 2020-12-14
- Видео
- 0
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 12-нд нийт 8574 хүнд шинжилгээ хийсэн 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Сэлэнгэ аймагт 5 тохиолдол бүртгэгдсэн. Ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүсийн 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 459 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 138
Сэлэнгэ аймагт 213
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 31
Говьсүмбэр аймагт 4
Арханхагй аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 912, эдгэрсэн 384 байна.