Сэрэмжлүүлэг: Эгийн голын мөс цөмөрч, хоёр хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, сумын төвөөс урд зүгт 4 км-т/Тус сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин “Эг”-ийн голын мөсөнд цөмөрсөн, бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 12:28 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан.

Машинд байсан тус сумын харьяат иргэн С /30 настай, эрэгтэй/, иргэн Э /37 настай, эрэгтэй/ нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)