Аймгийн Засаг дарга Г.Батзам Шивээговь суманд ажиллалаа
- 2020-12-16
- Орон нутаг
- 0
Шивээговь сумын цэвэр усны худгийн гүний насос эвдэрсний улмаас тус сумын халаалт дулаан тасарч сум хөлдөх аюулд нүүрлэсэн байна.
Говьсүмбэр Аймгийн Засаг дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Б.Анхбаяр нар газар дээр нь ажиллаж Шивээ овоо ХК, Усду ОНӨААТҮГ, Илчлэг шивээ ОНӨААТҮГ, аймгийн Онцгой байдлын газар, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах ангийнхнаар хүч нэмэгдүүлснээр гэмтлийг засварлан халаалтын зуухыг шөнийн 03 цагт ажиллуулж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)