М-Си-Эс Группт 130 сая ам.долларын урт хугацаатай зээл олголоо

КОВИД-19 цар тахалд дэлхий нийтээр нэрвэгдэж буй энэ үед Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-аас Монголын бизнесийн орчныг дэмжих стратеги зорилтын хүрээнд, М-Си-Эс Группт 130 сая ам.долларын урт хугацаатай зээл олголоо. Бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, 10 мянга гаруй ажилтантай, 20 мянга орчим жижиг дунд бизнес харилцагч, ханган нийлүүлэгчээр нь ажилладаг тус группт энэхүү зээлийг олгон цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалан, хөрөнгө оруулалтуудыг зогсоолгүй үргэлжлүүлэх боломж бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засагт чухал дэмжлэг болж байгаа юм.

 

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр “М-Си-Эс Групп нь ОУСК-тай олон жилийн турш найдвартай харилцаж ирсэн сайн түүхтэй. Энэ удаагийн зээл нь цар тахлын хүнд үед ард иргэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр таслалгүй ханган, хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлж, ажлын байраа хадгалахад нэн чухал шаардлагатай, цагаа олсон санхүүгийн дэмжлэг болж байна” гэж уг зээлийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

 

М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компанийн 10 мянга гаруй ажилтантай, Монгол Улсын хамгийн том ажил олгогчдын нэг билээ. Түүнчлэн тус групп нь 20 мянга гаруй харилцагч, ханган нийлүүлэгчтэй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь жижиг дунд бизнес эрхлэгчид юм. Өнгөрөгч 2019 онд гэхэд М-Си-Эс Групп нь дотоодын 3,500 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс 450 сая ам.долларын бараа, ажил үйлчилгээг худалдан авсан байна.

ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Монголын эдийн засагт КОВИД-19 цар тахал хүндээр нөлөөлж байгаа энэ үед бизнесийн байгууллагуудыг богино болон урт хугацааны санхүүжилтээр хангах нь амин чухал ач холбогдолтой. Эгзэгтэй энэ цаг үед бизнесийн системийн хувьд чухал үүрэгтэй компанид зээл олгож байгаа нь ОУСК-ийн зүгээс цар тахлыг эдийн засгийн эрсдэл, хүндрэл багатай даван туулахад Монгол Улсыг тууштай дэмжих бодлогын тод илрэл юм”  гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.9.47.26)

    2020-12-23

    энэ гадаад Kомпан яахлаараа монглиин зээл туслам жииг хамгиин түрүүнд авч бдгии

  • Бм (122.201.24.210)

    2020-12-23

    Атаархал, гэхдээ 30 мянган хүн байгууллагын амьдрал орлого хамааралтай гэдгийг унших хэрэгтэй

  • zochin (64.119.26.2)

    2020-12-21

    Яасан монголын компаниа хөөж гаргаад гадаад эзэнтэй байж морь нохой мэт зүтгэх гэсэн үү.

  • устга... (202.126.90.89)

    2020-12-20

    энэ компанийг Монголоос зайлуулах нэн шаардлагатай

    Бм (202.126.90.89)

    2020-12-20

    Атаархал, гэхдээ 30 мянган хүн байгууллагын амьдрал орлого хамааралтай гэдгийг унших хэрэгтэй

    zochin (202.126.90.89)

    2020-12-20

    Яасан монголын компаниа хөөж гаргаад гадаад эзэнтэй байж морь нохой мэт зүтгэх гэсэн үү.