ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 993 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өчигдөр улсын хэмжээнд нийт 5,961 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн "COVID-19" халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай