Нэн түрүүнд ХАБ – 2020 бага хурал болж байна
- 2020-11-05
- Сурталчилгаа
- 0
Монголын Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо ТББ-аас жил бүр зохион байгуулдаг НЭН ТҮРҮҮНД ХАБ бага хурал дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор энэ жил Ковид-19 ба ХЭМАБ уриатайгаар цахим хэлбэрээр 11-р сарын 5,6-ны өдрүүдэд болж байна.
ХЭМАБ-ын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх сайн туршлага хуваалцах зорилготой уг хуралд манай компанийн ХАБЭА-ийн хэлтэс, 9 хэсгийн инженерүүд оролцож байна.
Бага хуралд оролцсоноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн болон зохицуулалтын шинэ мэдээлэл авах, ХАБ-ын мэргэшсэн мэргэжилтнүүдийн ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлгийг сонсож, мэдлэг мэдээллээ сайжруулах ач холбогдолтой. Нэн түрүүнд ХАБ бага хурал 2012 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 9 дэх удаагаа болж буй нь энэ юм.
Сэтгэгдэл (0)