Багануур ХК-ийн гурван баг медаль хүртлээ
- 2020-11-02
- Сурталчилгаа
- 0
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Уурхайчин спорт цогцолборт “НАМЗХ CUP 2020” дүүргийн байгууллагуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө. Эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн 160 тамирчин оролцож хурд хүчээ сорин өрсөлдөв. Эрэгтэй баг тамирчдаас Багануур ХК-ийн Эрчим баг Алтан медаль, Багануур ХК нэгдүгээр баг хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй баг хүрэл медаль хүртэж компаниа төлөөлөн оролцсон гурван баг гурвуулаа амжилт гаргаж медальт байранд шалгарлаа.
Мөн Эрчим багийн тамирчин Б.Наранболд тэмцээний “Шилдэг тоглогч”-оор шалгарч эрэгтэй тамирчдыг тэргүүлэв. Компаниа төлөөлөн тэмцээнд оролцож буй тамирчдаа дэмжиж байдаг хэлтэс, хэсэг, тасаг нэгжийн бүх дарга, удирдлагууддаа талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (0)