Барагшун үйлдвэрлэлтэй танилцав

Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүд болон ҮЭНХ-ны дарга, тэргүүлэгчдийн очсон дараагийн байгууллага бол Шинжлэх ухааны академийн ерөнхий болон биологийн хүрээлэнгийн дэргэдэх БИОПЛАС барагшуны үйлдвэр байв. Хор саармагжуулах зорилгоор ажилтнуудад жил бүр өгдөг бүтээгдэхүүний нэг болох барагшун хэрхэн үйлдвэрлэгддэг талаар судалж үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Биологийн идэвхт бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Монголд болон бүс нутагтаа тэргүүлэх алсын хараатай ажилладаг барагшун үйлдвэрлэгч Алтан биоплас ХХК нь 2016 онд байгуулагджээ.  Монгол алтайн нуруунд байдаг нэн ховор, эмчилгээний чанартай түүхий эдээс гаргаж авдаг барагшун нь хүний биеийг хоргүйжүүлэн эрсдлийн дутагдлыг нөхөж,  дархлааг идэвхижүүлж бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)