“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн охин, хараат компаниудын дунд тэмцээн болов

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн охин, хараат компаниуд болон төслийн нэгжүүдийн залуусыг чадавхжуулах, дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах зорилготой ЭМГЛ_Бид Нэг Баг-Хакатон_Дата Соёл тэмцээн 9-р сарын 25-27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нэгдлийн харъяа 13 компанийн 70 гаруй залуус 9 баг болон оролцсон байна.

Манай компаниас 12 залуу ИТА оролцсон бөгөөд тэд нэгдлийн бусад компаниудаас оролцож буй залуусын адил өөр өөр багт хуваагдан оролцжээ. Өгөгдсөн сэдвээс нэг асуудлыг сонгож, 36 цагийн турш УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВ-д байрлаж, оюун бодлоо уралдуулж, шинэлэг, бүтээлч шийдлүүдээ дэвшүүлж, уралдлаа. Тэмцээний тэргүүн байрт манай компанийн НБАХ-ийн цахилгааны инженер Э.Баттулга, МТА-ны системийн админ инженер О.Содбилэг нарын оролцсон “Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах вэ” гэсэн сэдвээр шийдэл танилцуулсан баг шалгарсан байна.

Дэд байранд тэсэлгээний инженер Г.Хасбаатар, СЭЗБХ-ийн эдийн засагч Д.Даваадашнарын оролцсон “Эрдэнэс Монгол” нэгдлийн Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө” баг, гуравдугаар байранд СХХ-ийн мэргэжилтэн М.Шаравдоржийн оролцсон “Мэдээллийн нэгдсэн сан хэрхэн үүсгэх вэ” сэдвээр өрсөлдсөн багууд тус тус шалгарсан байна.

Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Хакатон_Дата Соёл тэмцээнд амжилттай оролцоод ирсэн нийт ИТА нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)