ХӨСҮТ: Шинээр 57 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1063 боллоо
- 2020-12-23
- Видео
- 0
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 4134 хүнд шинжилгээ хийхэд нийт 57 тохиолдол илэрлээ. Үүнээс 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна. Эдгээр тохиолдлууд бүгд тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн..
Дотоодын халдвар нийт 600 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1063 боллоо" гэв.
Эдгээр 55 тохиолдлын
43 нь өвчтөн,
сахиур ес,
гэр бүлийн хүн хоёр,
захиргааны ажилтан нэг,
14-нд эмнэлгээс гарсан нэг хүн байна.
БЗД-ийн эмнэлгийн хамааралтай 131 хүн өвдсөн байна. Эдгээр тохиолдлууд бүгд тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрчээ.
Мөн Сэлэнгэ аймагт хавьтлаар тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн Цэргийн төв эмнэлгийн нэг эмчээс коронавирус илэрсэн байна. Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймаг батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Улаанбаатарт батлагдсан тохиолдол 274
Сэлэнгэ 217
Дорноговь 42
Дархан-Уул 45
Орхон 25
Говьсүмбэр 4
Архангай аймагт 3 тохиолдол тус бүр бүртгэгдсэн
Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжсэн. Дотоодын халдвар нийт 600 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1063 боллоо. Нийт 541 хүн буюу 51 хувь нь эдгэрсэн байна.