100 айл орчимд агаарын чанарын индекс 500 давж маш их бохирдолтой гарчээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 07:00-08:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 89-206 байна. 

100 айл орчимд агаарын чанарын индекс 500 давж маш их бохирдолтой байна.

Түүнчлэн МҮОНРТ орчимд агаарын чанар 338 буюу их бохирдолтой байгаа бол Баян хошуу, Нэгдүгээр хороолол, Толгойт орчмоор агаарын чанарын индекс 203-286 буюу бохирдолтой байна.

Харин Мишээл экспо орчмоор агаар хэвийн байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна.

Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mongol (202.21.100.210)

    2020-12-25

    ene ix utaa xaanaas garaad bna nodnin utaa geech zuiliig barag l martsan bsandaa