2021 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авах ажил хэвийн явагдаж байна

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 326 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах үйлдвэрүүд  2021 онд  ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс баталгаажсан 15, засварт буцаасан 184, танилцахаар хүлээгдэж байгаа 126, татгалзсан 1 төлөвлөгөө байна. 2019 оны мөн үед 2020 онд  303 ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлж  байжээ.

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нүүрсний 112 ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч 70 аж ахуйн нэгж нь 2021 оны ашиглалтын үйл ажиллагааны 77 төлөвлөгөөг ирүүлсэн байна.

Мөн өнгөрсөн оны энэ үед 105 ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч 65 аж ахуйн нэгж нь 2020 оны ашиглалтын үйл ажиллагааны 89 төлөвлөгөөг тус тус ирүүлжээ.

АМГТГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)