ЭМЯ: Шинээр 39 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1121 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 26-нд нийт  14646 хүнд PCR шинжилгээ хийхэд 39 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

38 нь Баянзүрх дүүргийн дэгдэлтэй холбоотой илэрсэн. Тусгаарлан ажиглах байранд болон гэрт тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна.  Нийт тусгаарлагдсан хүмүүсээс эмнэлгийн ажилтан гурав, гэр бүлийн хавьтал 30 хүн, өвчтөн таван тохиолдол бүртгэгдлээ.Баянзүрх дүүргийн голомттой холбоотой коронавирусийн батлагдсан тохиолдол 184 боллоо.  

Нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 656 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 330

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1121, эдгэрсэн 711 байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай