Говьсүмбэр аймгийн оны байгууллага, иргэдийн шагналыг гардууллаа
- 2020-12-28
- Орон нутаг
- 0
Говьсүмбэрчүүдийн дундаас 2020 онд ажил үйлс, амжилтаараа манлайлсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын шагналыг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Б.Анхбаяр, аймгийн ЗДТГазрын дарга Д.Содном нар гардуулан өглөө.
Говьсүмбэр аймгийн 2020 “ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр Баянтал сумын Соёлын төвийн эрхлэгч Хатанбаатарын Энхжаргал, Шивээ Овоо ХК-ны ажилтан Муйхарын Отгонбаатар, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч Даваагийн Наранбаатар, аймгийн Замын цагдаагийн цагдаа Наранхүүгийн Эрхэмбаатар Сүмбэр сумын 5-р багийн малчин Ширбазарын Эрдэнэсувд, Сэмжүүхэй талх, нарийн боовны цехийн эрхлэгч Балдансамбуугийн Эрдэнээ нар шалгарлаа.
Хурандаа Э.Тамир даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 0425 дугаар нээлттэй хорих анги, А.Ундармаа даргатай Боржигин өв музей, Д.Оюунтуул менежертэй “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бор-Өндөр орон нутгийн хөтөлбөрийн хамт олон тус тус “2020 ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.
Мөн аймгийн Засаг даргын жуух бичгээр
1. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Биеийн тамир, эрүүл мэндийн багш Загдаагийн Отгонтуяа,
2. Биеийн тамир, спортын газрын Усан спорт, сургалтын төвийн эмч Гэлэгсамдангийн Цэнгэмаа,
3. Уул уурхайн жишиг сургууль, Политехник коллежийн цахилгаанчин, мужаан Лувсандоржийн Түмэнжаргал,
4. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч шагайн харваач Сүрмаахоролын Даваадорж,
5. Ус-Ду ОНӨААТҮГазрын машинч Даваагийн Батбаатар,
6. “Хос-Эгшиглэн” цэнгээнт бүжгийн холбооны гишүүн Шаравжамцын Энхцэцэг
7. Улаанбаатар Төмөр замын Вагон ашиглалтын депогийн харьяа Чойр техник үйлчилгээний газрын ахлах үзэгч Сандуйн Эрдэнэчимэг нар шагнагдлаа.
Сэтгэгдэл (0)