ЭМЯ: Шинээр 38 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1175 боллоо
- 2020-12-29
- Видео
- 0
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 14,035 хүнд шинжилгээ хийснээс 38 хүнээс коронавирус илэрчээ.
БЗД-ийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сувилагч хоёр, үйлчлэгч нэг, сахиур зургаа, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал 17 бусад хавьтал хоёр байна" гэв.
Мөн хавдар судлалын үндэсний төвийн хавьтал болсон 126 хүнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээ хийсэн үүнээс 4 хүний штинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагчаас коронавирус илэрсэн.
Мөн 38 тохиолдлын хоёр нь цэргийн төв эмнэлгийн эмчээс илэрсэн.
Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 702 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 376
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1175, эдгэрсэн 745 байна.